Орос-Японы хамтын ажиллагааны төслүүдийг сонголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-04 14:54:47

МОСКВА. /TASS/. Япон, ОХУ хоёр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлэх 30 төслийг сонголоо гэж Японы Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Хиросигэ Секо өчигдөр ОХУ-ын Эдийн засгийн сайд Алексей Улюкаевтай уулзсаныхаа дараа мэдэгдэв.

"Япон, ОХУ-ын холбогдох албаныхан хамтын ажиллагааны олон чухал төслүүдийг санал болгосноос 30 төслийг сонголоо. Ингэснээр бид эдгээр төслүүдийг хянан судлах ажлыг түргэвчилж, 12 дугаар сарын дундуур эцэслэн батлах болно" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Японы сайдын хэлснээр, Оросын янз бүрийн мужууд дахь хэд хэдэн үйлдвэрүүдтэй байгуулсан хэлэлцээрүүдэд Японы мэргэжилтнүүдийн боловсруулсан хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах талаарх саналуудыг тусгах аж. Мөн хоёр орны Засгийн газрууд Оросын 10-12 загвар үйлдвэрийг хамтран сонгож, тэдгээрийг хөдөлмөрийн бүтээмжийн шалгаруулалтад хамруулна. Үүний дараа Японы мэргэжилтнүүд бүтээмжийг сайжруулах талаар тодорхой саналуудыг боловсруулах ажээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ