СҮХБААТАР: Сурагч Т.Мөнххүслэн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-29 14:24:09

Баруун -Урт 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Мөнххүслэн уран зургийн анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.

 

Бүх зүйл зэрэгцээ 1:1 сэдэвт үзэсгэлэнд түүний сүүлийн 2-3 жилд зурсан 30 гаруй бүтээлийг дэлгэжээ.

 

Тэрбээр зургаан настайгаасаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Бадарчид шавь орж, өдгөө С.Гантөгс, Ц.Сансарбаатар багш нарынхаа хамтаар гар зургийн урлагаар үргэлжлүүлэн суралцаж байна.