Хятадаас импортолсон хавчнаас хорт бодис илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-04 13:26:47

ХОНКОНГ. /Kyodo/. Эх газрын Хятадаас энэ намар импортолсон үсэрхэг хавчнаас хэвийн хэмжээнээс хэт их хорт бодис илэрсэн тул Хонконгийн холбогдох албаны хүмүүс хамгийн амтат хоолны тоонд ордог уг хавчийг худалдааны захуудаас хураан авч байна.

Хонконгийн Хүнсний аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, Хятадын зүүн нутгийн Зянсу мужийн далайн амьтан үржүүлгийн хоёр компаниас худалдан авсан үсэрхэг хавчинд “диоксин” гэдэг хорт бодис хэт их хэмжээгээр агуулагдаж байжээ. Үүнтэй холбоотойгоор Хонконгт тус хоёр компаниас үсэрхэг хавчнуудыг импортолж, борлуулахыг түр зогсоосон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, хавчнуудад диоксин хэвийн хэмжээнээс тав дахин их хэмжээгээр агуулагдаж байжээ.

Хонконгчууд үсэрхэг хавчны 70-80 хувийг тус хоёр компаниас импортолдог аж.

800 кг хавчийг зах зээлээс хураан аваад байна гэж албаны хүмүүс хэлэв.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ