УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-04 12:01:06

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн төслүүдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуудлыг тодруулж, асуулт тавьж байна. 

Б.Туул 

Холбоотой мэдээ