ШХАБ-ын орнууд 12 баримт бичигт гарын үсэг зуржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /KAZINFORM/. Киргиз улсын нийслэл Бишкек хотноо өчигдөр болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн улсуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 15 дахь удаагийн уулзалтын үеэр хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зуржээ.
Тухайлбал, ШХАБ-ын гишүүн улсуудын засгийн газрын тэргүүн нар хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. Мөн ШХАБ-ын 2017 оны төсвийн төсөл, 2017-2021 онд ШХАБ-ын гишүүн улс орнуудад хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт бүхий баримт бичиг болон ШХАБ-ын Хөгжлийн банк болон Хөгжлийн санг байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
ШХАБ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ, Казахстан, ОХУ, Киргиз, Тажикистан болон Узбекистан гэсэн үндсэн зургаан гишүүнтэй. Афганистан, Пакистан, Энэтхэг, Иран, Монгол болон Беларусь улс тус байгууллагад ажиглагчийн статустай бол Турк, Азербайжан, Шри Ланк, Армени, Камбож болон Балба нь яриа хэлцээний түншүүд юм.
Г.Доржханд