СЭЛЭНГЭ: “Наранд наадсан буудай” яруу найргийн анхдугаар наадам Сүхбаатар суманд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-25 11:24:54

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч МУСТА Т.Доржсүрэнгийн нэрэмжит “Наранд наадсан буудай” яруу найргийн анхдугаар наадам Сүхбаатар суманд боллоо.

 

Сэлэнгэ нутагтаа 40 гаруй жил утга зохиолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон зуун шавиа яруу найрагч хэмээх зам руу эргэлт буцалтгүй  оруулсан эрхэм найрагчийн нэрэмжит анхдугаар наадамд Зүүнбүрэн, Ерөө, Сайхан, Цагааннуур, Алтанбулаг, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн 19 сурагч оролцож, утга уянга, ур хийц, уран санаагаа гурван даваагаар уралдууллаа.

 

Ингээд наадмын тэргүүн байрт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын Спорт сургуулийн 10а ангийн сурагч Н.Мөнгөнтулга, дэд байрт Сайхан сумын Номгон тосгоны ЕБС-ийн 9а ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, гутгаар байрт Сүхбаатар сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Н.Намуун нар шалгарсан байна.


Наадмын тусгай байрт Цагааннуур сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч Б.Алтанцэцэг, Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Д.Ананд нар хүртжээ.

 

Яруу найрагч Т.Доржсүрэнгийн нэрэмжит шагналыг Алтанбулаг сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч О.Лхагва-Эрдэнэд олголоо.

 

Мөн МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналаар аймгийн Нийтийн номын сангийн захирал С.Шинэчимэгийг шагнасан байна. 

 

Хүүхдийн оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү яруу найргийн наадмыг МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн зохиолч, яруу найрагчид, зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн болон түүний үр хүүхэд хамтран зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ