Монголын гэр бүлийн сайн сайхны төлөө “Айл” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-04 09:26:54
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн NBTV телевиз, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Эрдэнэт салбар, ЗДТГ, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Айл” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийн хүрээнд NBTV телевиз гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, өрхийн  төсөв зэрэг олон сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх ажээ. Эхний нэвтрүүлэг нь “Ааваа, ээжээ надтай хамт байгаач” гэсэн сэдвийн хүрээнд эцэг, эх, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан ярилцлага, судалгаа, сурвалжлага байх ажээ. Орхон аймагт сүүлийн жилүүдэд гэр бүл салах нь нэмэгдсэн гэж хуулийн байгууллагынхан мэдэгддэг. Гэр бүл салалтын гол шалтгаан архидалт, хардалт, эдийн засгийн байдлаас болдог байна. Хувь хүн, гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа архинд донтох нь сэтгэлийн тэнхээгүй, өдөр тутам тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх чадваргүй, зөв гарц, гаргалгаа  гаргаж чаддаггүй, шантрамтгай зантай нь холбоотой байдаг гэнэ.

Иймд уг нэвтрүүлгээр дамжуулан гэр бүлийн үнэ цэнэ, өөрийгөө удирдах чадвар, бие, биенээ харилцан ойлгох, хүндэтгэх сэдлүүдийг өгөхөд оршиж байгаа ажээ.

  Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ