Орхон аймгийн хүн амын дундаж наслалт 71 жил байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-04 09:21:33
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг нэг өдөрт 3 тэрбум 600 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж үйлдвэрийн салбарт борлуулдаг байна. Мөн өдөрт 7 хүүхэд мэндэлж, хоёр хүн нас бардаг ажээ.  

Хот доторх нийтийн тээврээр өдөрт 15400, галт тэргээр 383 иргэн үйлчлүүлж 500 орчим такси иргэдэд үйлчилж байна. Хот тохижилтын ажилчид өдөрт дунджаар албан газрын 12.7, өрхийн 72.6,  эзэнгүй 2.8 тонн хогийг тээвэрлэж устгадаг гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ. Тус хэлтэс Эрдэнэт хотын 40 жилийн ойд зориулж тоон мэдээллийг иргэдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор  Орхон аймгийн нэг өдрийн бүтээмжийн тоог гаргасан байна.

Мөн хүн ам зүйн сонирхолтой статистикаас хүргэхэд, 2004 оны нэгдүгээр сарын есөнд 2300,2400,2500 гр жинтэй гурван ихэр охин Эрдэнэ багийн иргэн н.Лхагвасүрэнгийнд мэндэлсэн байна. Хүн амын нягтаршил Орхон аймагт 117 хувьтай байгаа нь улсын дунджаас 58.5 дахин их байгаа юм. Тус аймгийн хүн амын дундаж наслалт 71.38 жил болж 2010 оноос 3.1 жилээр нэмэгджээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ