Гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-03 21:13:27
Yesukheitumur Tumurbaatar

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 651 гэмт хэрэг бүртгэгдсэнд нь өмнөх мөн үеэс 47 нэгжээр буюу 6.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Үүнээс иргэдийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрг 187, ТХХАБЖЭГ хэрэг 97 тус тус бүртгэгджээ. Харин өмчлөх эрхийн эсрэг хулгай 247 бүртгэгдсэнээс малын хулгай 63, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 165 тус тус бүртгэгдсэн байна.

Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 24 нэгжээр буюу 14.5 хувиар өссөн бол насанд хүрээгүй  37 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон нь өмнөх оны мөн үеэс 22 нэгжээр буюу 68.2 хувиар өссөн аж. Үүнээс гадна гэмтсэн хүүхдүүдийн тоо 16 байгаа нь өмнөх оны мөн үеэс 45.5 хувиар өссөн дүнтэй байгааг Төв аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Т.Лхагвасүрэн хэллээ.

Тэрээр цааш хэлэхдээ “иргэн та насанд хүрээгүй хэний ч хүүхдэд чин сэтгэлээсээ хандан, боломжтой тохиолдолд тэдэнд өөрийн зүгээс тусалж байхыг иргэдэд санууллаа. Түүнчлэн гэмт хэргийн гаралтыг бууруулахад хамгийн гол хөшүүрэг нь иргэн таны оролцоо, хандлага чухал гэдгийг онцолж тэрээр мөн онцолж байсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ