Хоошёорюү С.Бямбасүрэн тавин хувийн амжилтаа үзүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2025 оны Нацү башё өндөрлөхөд таван барилдаан үлдэв.
Макүүчи зиндааг ёкозүна цол горилон барилдаж буй залуу озэки Оносато 10-0 гэсэн амжилтаар тэргүүлж байгаа бол 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, комүсүби Вакатакакагэ, их аварга Хакүхогийн шавь Хакүохо, макүүчигийн хамгийн залуу бөх Украйны Аонишики гэсэн дөрвөн бөх найман даваатай араас нь нэхэж байна.
Манай бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан машигоши (50-иас доош хувийн амжилт үзүүлсэн) болсон бол энэ цагийн хамгийн ахмад бөх өдгөө
40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил унах эрхгүй болов. Тэгвэл жониданд барилдаж буй
Тэнросэй С.Лувсангомбо 5-0 гэсэн амжилтаар башёг үргэлжлүүлж байна. 10 өдрийн
дараахь байдлаар Монголын сумочид ямар амжилттай байгааг хүргэе.
Макүүчи зиндаа
З-Ё Хошёорюү С.Бямбасүрэн 8-2
Б-С Киришима Б.Лхагвасүрэн 7-3
З-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-7
Б-5 Чиёошома Г.Мөнхсайхан 2-8
З-6 Оошёоүма П.Дэлгэрбаяр 7-3
З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 6-4
Б-14 Рога А.Амарсанаа 7-3
З-17 Тамашохо Э.Энхманлай 4-6
Жюүрёо зиндаа
З-12 Миторюү Б.Төрболд 4-6
Макүшита зиндаа
Б-2 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-3
З-5 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-2
З-6 Дайшохо Ч.Шижирбаяр 1-4
Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 4-1
Б-22 Казэноүми Ц.Билгүүн 4-1
Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4-1
З-35 Хокүтэнкай Г.Сүхбат 3-2
З-46 Госэйзан Б.Мөнх-Од 2-3
Б-48 Котокэнрюү Г.Билгүүн 4-1
Санданмэ зиндаа
Б-6 Саданохикари Д.Наранцогт 4-1
Жонидан зиндаа
З-61 Тэнросэй С.Лувсангомбо 5-0
Өнөөдрийн
онцлох барилдаан
Хоошёорюү-Хакүохо
Оносато-Вакатакакагэ
Аонишики-Котозакүра нарын хооронд өрнөнө.