Хушаат сумын ахмадын хороо “Шилдэг” болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:30:47

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ахмадын хороо шилдэг төрийн бус байгууллагаар тодорчээ.

Тус сум Ахмадынхаа баярыг энэ сарын 6-ны өдөр тэмдэглэжээ. Жилдээ нэг удаа ахмад настнаа хүлээн авч, хооронд нь уузлуулан, сэтэглийн цэнгэл эдлүүлдэг энэ баярын үеэр ахмад жолооч Х.Шуурай "Онц тээвэрчин" цол тэмдэгээр, Ш.Нацагийн гэр бүл "Сумын үлгэр жишээ гэр бүл"-ээр шалгаран шагнагджээ. Мөн гэр бүл, үр хүүхэд, сумын олон түмэндээ хүнлэг сайхан сэтгэл, эр зоригоороо үлгэрлэж яваа С.Пунцагжав, Т.Гэрэлтуяа, сумын Ахмадын хорооноос зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхитэй оролцож бусдыгаа хошуучилдаг Ч.Ёст, Л.Буянтогтох, н.Ногооноо нар ч бас шагнал  хүндэтгэлийн эзэд болцгоосон байна.

Баярын энэ өдөр сумын Ахмадын хороог "Сумын шилдэг” ТББ-аар тодруулан шагнал, өргөмжлөл гардуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ