ӨВӨРХАНГАЙ: "Номын баяр"-т оролцсон хүүхдийн тоо өмнөх оноос хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-17 21:28:29

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  37 дахь жилдээ тэмдэглэж буй “Номын баяр”-аар шилдэг, тэргүүний уншигчдаа шагнан урамшуулаад байна.



Тус өдрийг тохиолдуулан аймгийн Төв номын сангаас “Бүтээлч уншлага” нөлөөллийн хоёр сарын аяныг зохион байгуулж, энэ хүрээнд тэргүүний уншигчид, зурагт бяцхан ном бүтээгчид, уран уншигчдыг шалгаруулах уралдааныг зарлан дүгнэсэн юм.



Тухайлбал, тэргүүний уншигч хамт олноор 14, “Уншаад ойлголоо” бяцхан ном бүтээх уралдаанд оролцсон нэг, хоёрдугаар ангийн 31 сурагчаас 6 сурагчийг шалгаруулан шагнаж урамшууллаа. “Номын баяр”-ыг тохиолдуулан зарласан нийт уралдаанд 400 гаруй багш, сурагч оролцож, сургуулийн номын сангаар мянга гаруй хүүхэд үйлчлүүлжээ.

Энэ тоо өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 







Холбоотой мэдээ