СЭЛЭНГЭ: Нийгмийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-17 15:18:13

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Төрийн албаны шинэтгэл–Сэлэнгэ аймагт” аян, Хүүхдийн байгууллага  үүсгэн байгуулсны 100 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймагт нөлөөллийн сургалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байна.

 

Тодруулбал, энэ удаа нийгмийн салбарын мэргэжилтнүүдийг ‎чадавхжуулах сургалтыг өнөөдөр аймгийн ЗДТГ-т зохион байгуулж байна.

 

Сургалтын гол зорилго нийгмийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын ёс зүйн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

 

Сургалтад аймгийн 17 сум, 6 тосгоны Нийгмийн бодлогын мэргэжилтэн, гэр бүлийн нийгмийн ажилтан болон түр хамгаалах байрны  нийгмийн ажилтнууд хамрагдаж байгаа.

 

Энэхүү сургалтыг аймгийн ЗДТГ,  Хүүхэд, гэр бүлийн  хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ