Өнгөрсөн онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-15 11:48:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсад өнгөрсөн онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4436 хос цуцлуулжээ.


Манай улсад нийт 997 мянган өрх байгаагийн 191 542 буюу 19.2 хувь нь ганц гэсэн бүртгэлтэй бол 177 826 буюу 17.8 хувь нь хамгийн олон буюу 4 ам бүлтэй байна.


Үлдсэн 168 216 буюу 16.9 хувь нь хоёр ам бүлтэй, 143 933 буюу 14.4 хувь нь 5 ам бүлтэй, 161 372 буюу 16.2 хувь нь 3 ам бүлтэй, 90 310 буюу 9.1 хувь нь 6 ам бүлтэй, 34 473 буюу 3.5 хувь нь 7 ам бүлтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. 


Харин 8 ам бүлтэй гэр бүл 15 539 буюу 1.6 хувь, 9 ам бүлтэй нь 7 070 буюу 0.7 хувь, 10 ба түүнээс дээш ам бүлтэй өрх 6 472 буюу 0.6 хувийг эзэлж байгаа аж. 





Холбоотой мэдээ