Ахмад эдийн засагч "Хувь тавилангийн сургамж" номоо уншигчиддаа өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-02 18:01:18

1000 нүүртэй буюу 60 гаруй хэвлэлийн хуудастай яруу найргийн зузаан номын нээлтийн ажиллагаа уржигдар Өлгий хотын төв номын санд болсноор өмнө нь огт танигдаагүй байсан нэг найрагч тодров.

Улаанбаатар хотод саяхан хэвлэгдэн гарсан хатуу хавтастай «Тагдыр тагылымы» (Хувь тавилангийн сургамж) нэртэй энэ номын зохиогч ахмад эдийн засагч Хажекберийн Хурмет сэтгэгдлээ ярихдаа,

-Би бага наснаасаа шүлэг зохиож оролддог байлаа. Бичсэнийгээ хүнд харуулдаггүй, нуун хадгалсаар явахдаа 1970-аад оны эхээр эр цэргийн алба хааж явах зуур тэдгээр бичсэн зүйлүүд маань алга болсон байв. Гэхдээ бичмээр санагдаж дахин үзэг барьсан юм. Банканд эдийн засагч, дарга зэрэг хариуцлагатай алба хашиж зав муутай явахдаа ч цаас эрээчдэг байлаа. Тэгээд насны тэтгэвэрт гарсан хойно зүгээр суух биш, хадгаламж зээлийн хоршоо зэрэг хийвэл хийчихээр ажил цөөнгүй байв. Гэвч тэтгэвэрт гарсныхаа дараа амьдралынхаа үлдсэн цөөн хугацаанд өөр ажил хийж ашиг орлогын хойноос хөөцөлдөлгүй шүлгүүдээ түүж цуглуулахад нэлээд хэмжээний зүйл болсон байв. Тэгээд нутгийн таньдаг хүн яруу найрагч Р.Шынай гуайд л харуулвал, «сайн ч, муухан ч шүлгүүд байна. Муугий нь би голохоос, юу сайхан дур сайхан, та өөрөө «заазлаад» л уншигч олондоо өргөн барь, тэд нар л үнэн зөв үнэлэлт өгнө» гэсэн хойно хэвлүүлээд орхилоо. Уншиж үнэлгээ өгцгөөнө үү? гэж  нээлтийн ажиллагаанд оролцогч тус бүрт тэвэр дүүрэн энэ номоо гардууллаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ