АРХАНГАЙ: Хот хоорондын замын хөдөлгөөнийг нээгээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-05 12:11:45

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын тойм мэдээг гаргасан байна.

 

Архангай аймагт өчигдөр үүрээр цас орж эхэлсэн. Өнөөдөр өглөөний 8 цагийн байдлаар Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хангай, Хашаат, Цэцэрлэг, Чулуут сумын нутгаар цасгүй, харин бусад сумын нутгаар 30 см хүртэл цасан бүрхэц тогтсон байна.

 

Цас их орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 4-ний 15 цагаас хойш замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан. Одоогийн байдлаар хот хоорондын замын хөдөлгөөнийг нээгээгүй ба Цагаан даваа болон улсын чанартай авто замын цасыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Энэ сарын 14-нийг хүртэлх цаг агаарын мэдээгээр 6-нд зарим хэсгээр, 7-нд нийт нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  


Холбоотой мэдээ