СЭЛЭНГЭ: Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ойн түймрийг өнөөдөр өглөөний 6:35
цагт бүрэн унтраасан байна.
Хиймэл дагуулаас хийсэн зурган
хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртжээ. Хил залгаа
Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2 гэр, 3 өвөлжөө,
нэг ковш шатжээ.
Түймэр унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.