Сүхбаатар аймгийн хуучин засаг дарга залуу гавъяатын Чингисийн одон гардах ёслолд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь Монгол Улсын гавъяат жүжигчин Г. Ариунбаатарт Чингисийн одон гардуулах ёслолын арга хэмжэнд уригдан оролцжээ.
Ж.Батсуурь нь 2008-2016 он хүртэл Сүхбаатар аймгийг, аймгийнхаа АН-ыг удирдсан. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Гэвч өнөөг хүртэл тэрээр аймгийнхаа АН-ын даргаар ажиллаж, хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн сумын ИТХ болоод аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн штабын удирдаж ажилласан. Харин намаа багаар нь ялалтад хүргэсний дараагаар тэр бүр олны нүдэнд үзэгдэхээ больсон. Олны дунд түүнийг гэр бүлийн хамтаар Австрали улсыг зорьж байгаа гэх яриа байгаа. Өөрөө ч үүнийгээ нэгэн ярилцлагын үеэр дурьдахдаа үгүйсгээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн АН-ын шинэ даргаар хэн сонгогдох бол гэдэг яриа ч иргэдийн дунд хөврөөд эхэлсэн. Намынхан нь ч даргын суудлаас болж дотроо элдэв асуудал үүсгэхгүйн тулд анхаарч байгаа бололтой.
Ямартай ч улс төрийн амьдралаас түр хөндийрөөд, нам гүмхэн байгаа тэрээр ийнхүү гавъяатын Чингисийн одон гардах ёслол дээр үзэгдсэн нь энэ юм.
Т. Одончимэг