Шүүгчийг доромжилсон Норвегийн хөлбөмбөгчний тоглох эрхийг 11 сараар хасав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-11-02 10:26:13

МОСКВА./TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ шүүгч рүү бүдүүлэг үгээр дайрч давшилсан Норвегийн шигшээ багийн тоглогч Уле Сельнес-ийн тоглох эрхийг 11 сарын хугацаагаар хаслаа.

Тэрбээр одоо Францын “Сент-Этьен” багт тоглож байгаа юм.

22 настай Сельнес 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатанд Азербайжан-Норвегийн багуудын тоглолтын үеэр шүүгчийг бүдүүлэг үг хэлээр дайрч доромжилжээ. Уг тоглолт 10 дугаар сарын 8-нд Баку хотод болж, Азербайжаны шигшээ баг норвегичуудыг 1:0 харьцаагаар буулган авсан юм.  

Эрхээ хасуулсан Сельнес Норвегийн шигшээгийн хийх албан ёсны тоглолтуудад оролцох боломжгүй болж байна. Тэрбээр ярихдаа “тоглолтын дараа хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйж байна. Нөгөө талаар, миний хувьд сэтгэл санаагаар ихэд уналаа. Ийм хатуу шийтгэл надад оноосон нь үндэслэлгүй хэрэг” гэжээ.

Одоогийн байдлаар урьдчилсан шатанд гурван тоглолт хийгээд байгаа Норвегийн шигшээ баг 3 оноотойгоор С хэсэгт дөрөвдүгээрт бичигдэж байна.  

Х.Сарнай

Холбоотой мэдээ