Цахим тоглоомын газруудыг шалгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-01 11:21:05

Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар  зөвлөл  Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор “Цахим тоглоом”, “Цахим автомат тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ үеэр  ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, багш нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж РС ажиллагаа явуулж байсан “LUNA”нэртэй цахим тоглоомын газрын Улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч, Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр хүргүүлж, гаргасан зөрчилд нь  торгууль оногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар зөвлөгөө өгсөн байна.

Цахим, автомат тоглоомын газрын бүртгэл, судалгааг шинэчлэн ажиллаж МХГ-тай хамтран үйл ажиллагаа явуулах эрхгүй газруудын үйл ажиллааг зогсоожээ .

Ховд аймгийн хэмжээнд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангасан улсын байцаагчийн дүгнэлттэй, Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээ явуулах бүртгэлийн гэрчилгээ авсан 2 цахим тоглоомын газар ажиллаж байна.

 Аймгийн Хүүхэд  гэр бүлийн хөгжлийн хэлтэс, МХГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтантай хамтран “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 5.1-д заасны дагуу хүүхдийн эрх, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг таван  удаа зохион байгуулж  130 хүн оролцуулжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ