Эдийн засгийн хямрал 2019 оноос нааш арилахгүй бололтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-31 22:46:38

Валютын ханш зогсолтгүй өсч, мөнгө хомсдож, худалдаа наймаа хумигдсаар байгаад иргэд бухимдалтай байна.

Монголбанкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Ж.Жагслаг энэ талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ банк үндсэний болон арилжааны гэсэн бүтэцтэй, тэдний ажил үүрэг ямаршүү байдгийг тайлбарласныхаа дараа,

-Тус аймагт мөнгөний эргэлт нэг үеийг бодоход буурсан. Гаднаас авсан өндөр хүүтэй зээл, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ханшны бууралт зэрэг олон хүчин зүйлээс шалтгааллаа. Барааны зах дээр бараа бүтээгдэхүүний үнэ доогуур байна. Иргэд бэлэн мөнгөөр гачигдан, аж ахуйн нэгжүүд тамирдсан байдалтай байна. Банканд иргэдийн хадгалуулсан мөнгөний тоо бага зэргээр өсч 60 тэрбум дөхөв. Зээлэнд 112 тэрбум төгрөг байна. Найдваргүй зээлийн хэмжээ тус аймагт 2009 онд нэлээд өссөн, одоо хэвийн боловч хугацаа хэтэрсэн нь хоёр тэрбум орчим бий. Ипотекийн зээл одоохондоо олгогдоогүй байгаа. Баримжаагаар бол эдийн засгийн хямрал 2019 он хүртэл арилахгүй болов уу гэж боддог гэж ярилаа.                                                                                     

                       Ш.Айзаря

Холбоотой мэдээ