Өсвөр насны сагсан бөмбөгийн шилдгүүдийг тодруулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-10-29 18:38:19

Завхан аймагт өсвөр үеийнхний аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн  болох гэж байна.

Энэхүү тэмцээн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд багачуудын тоглолтын арга барилыг хөгжүүлэх зорилготой юм байна. Мөн тэмцээнд оролцож буй багуудаас өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон авч аймгийн шигшээ багийг бүрдүүлэх аж. Тэмцээн ирэх сарын дөрөвний өдрөөс эхлэн гурван хоног үргэлжлэх бөгөөд 15 хүртэлх насны аймгийн мэргэжлийн, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүд оролцох юм.  Тэмцээнд оролцох багийн тоо хязгааргүй ба оролцогчдоос шилдэг эрэгтэй эмэгтэй баг, шилдэг дасгалжуулагч баг, эмэгтэй, эрэгтэй шилдэг тоглогчдыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнах юм. Тэргүүн байр эзэлсэн баг 300 мянган төгрөгийг гардах юм байна.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ