300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.
Газар,
нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэй станц байх юм. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион
байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах
талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг
тооцож урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг багасгахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.