ХӨВСГӨЛ: Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд гол, мөрний усны нөөц хомстсоор байна.
Энэ нь дэлхийн дулаарал, хуурайшилт уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна.
Гол, мөрөн ширгэж байгаа нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой боловч
нөгөө талаараа байгаль дэлхийг бохирдуулж буй хүний үйл ажиллагаа нөлөөлж
байна.
Иймд аялагчид байгаль эх дэлхийгээ хайрлаж, хог хаяж бохирдуулахгүй, ургамал, мод, чулууг хөндөхгүй байхад анхаарахыг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас уриалав.
Хоёр жил тутамд мэргэжлийн байгууллагаас хийдэг тооллогоор аймгийн хэмжээнд сүүлийн 50 жилийн дотор 136 гол, 72 булаг, 1 нуур, 1 рашаан ширгэжээ.
Өнгөрсөн онд гол 1221, булаг шанд 1227, нуур тойром 423, рашаан 65, өрмийн
худаг 644, энгийн уурхайн худаг 428, хөв цөөрөм 3, цэвэрлэх байгууламж 3
тоолуулж, 9 булаг шандын эхийг хашиж хамгаалсан байна.