СЭЛЭНГЭ: Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-18 15:43:04

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ”Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд аймгийн төв Партизаны талбай дахь их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.

  

Энэхүү ёслолын үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар цэргийн хүрээний ёслолын жагсаал болж, тус цэргийн хүрээний анги байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын цогцолбор тэмцээний дүнг танилцуулж, шагнал гардуулав.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулсан цуврал тэмцээнийг нийлбэр дүнгээр хурандаа М.Баяржаргал захирагчтай Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит ХЦ-ийн 0101 дүгээр анги тэргүүлж, хурандаа С.Пүрэвсамдан даргатай Онцгой байдлын газар, хурандаа С.Батхуяг даргатай Цагдаагийн газрын баг тамирчид удаалж шагналын эзэд боллоо.

Холбоотой мэдээ