НАТО-гийн гишүүн орнууд Хар тэнгис рүү цэргээ илгээхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-27 08:53:59

БРЮССЕЛЬ. /TASS/. НАТО-гийн гишүүн зургаан орон өөрсдийн хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн хүчнээ ирэх онд Хар тэнгис рүү илгээхэд бэлэн байна гэж тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын бага хурлын дараа мэдэгдэв.

Канад, Герман, Голланд, Польш, Турк, АНУ гэсэн зургаан улс Хар тэнгис дэх НАТО-гийн нөлөөг бэхжүүлэх зорилгоор цэргийн хүчээ Румын руу илгээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн гэдгийг тэрбээр хэллээ.

Ирэх оны эхээр Зүүн Европт байрлуулах олон улсын дөрвөн батальонд НАТО-гийн гишүүн 17 орон нэгдэж, цэргээ илгээх ажээ.

Латви, Бельги, Хорват, Франц, Люксембург, Нидерланд, Норвегид байрлаж буй Канадын цэргийн хүчинд Албани, Итали, Польш, Словенийн цэргүүд нэгдэх бол Дани болон Францын зэвсэгт хүчний албан хаагчид Эстонид байгаа Их Британийн цэргүүдтэй нэгдэх юм. Харин Румын, Их Британийн цэргүүд Польшид байрлаж буй АНУ-ын цэргүүдтэй нэгдэх ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ