Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-26 19:54:46

УИХ-ын гишүүн, Б.Ундармаа өнөөдөр Монгол банкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол банкны төлөөлөл ирэх онд УИХ-д өргөн баригдахаар бэлтгэж буй Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн талаар товч танилцуулав. Энэ хуулийн төслийг чухал боловсруулж батлуулснаар одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулинд өөрчлөлт орно. Ингэснээр Монгол Улсад төлбөр тооцооны асуудал нэгдсэн системд орж, банк санхүүгийн салбарт эерэг нөлөө авчирна гэж үзэж буйгаа тэд хэллээ.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон дээрх хуулийн төслийг боловсруулахад Дэлхийн банк техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд 2015-2020 он хүртэл хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.

Харин УИХ-ын гишүүн, Б.Ундармаа Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулах ажилд туслалцаа үзүүлж байгаа Дэлхийн банкинд талархаж буйгаа илэрхийлээд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад энэ хууль чухал нөлөө үзүүлэх учиртайг тэмдэглэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ