БАЯН-ӨЛГИЙ: Зохиолч, уншигчдын клуб байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орон нутагт уран бүтээлээ туурвиж буй зохиолч яруу найрагчид болон тэдгээрийн уран бүтээлүүдийг уншигчдад таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуу зохиолч яруу найрагчид харилцан туршлага судлах боломж олгох үүднээс “Зохиолч, уншигчдын клуб”-ийг УГЗ Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан өөрсдийн дотоод нөөц бололцоогоор байгууллаа.
Энэхүү клуб нь ном, уран зохиол сонирхогч бүх хүнд нээлттэй байх
бөгөөд уншигч,
зохиолчдыг холбож, тэдний хоорондын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг даргын орлогч К.Бахытжан,
аймгийн СУАЖЗГ-ын хэлтсийн дарга Ч.Өлзийтунгалаг, М.Хурманханы нэрэмжит ХДТ-ын
дарга Ж.Сайгүлик, Музейн дарга А.Айшагүл, МСНЭ-ийн Баян-Өлгий аймаг дахь
салбарын тэргүүн, сэтгүүлч Б.Еркинбек, залуу яруу найрагч Б.Аманжол болон ахмад
номын санчид, уншигчид оролцлоо.