Сар шинийн баярт зориулсан цуврал өсвөрийн бөхийн барилдаанаар маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” модон могой жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш эхэлнэ.
Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинэд зориулан зургаан цуврал барилдаан зохион байгуулахаар төлөвлөснөөс эхнийх нь маргааш 11-12, 13-14, 15-16 гэсэн насны ангиллаар Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд оролцогчдын тоог хязгаарлахгүй байхаас гадна бүртгэл маргааш 10:00 цагт эхлэх юм. Харин энэ сарын 23-нд сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн болно.
Ташрамд сонирхуулахад,
энэ сарын 21-нд Өмнөговь, Увсад, 22-нд Швейцарт, 23-нд Сүхбаатар, Хэнтий, Дархан-Уулд, 24-нд Дорнод аймагт сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын цолтой болон
залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах ажээ.