БАЯН-ӨЛГИЙ: Р.Батзориг мөсөн сурын улсын мэргэн цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-17 15:32:11

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Мөсөн сурын олон улсын аварга шалгаруулах-2025" тэмцээнд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат мөсөн сурын спортын мастер Рэнцэнбямбын Батзориг түрүүлж, мөсөн сурын улсын мэргэн боллоо.


Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд болсон тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол, Ордос, Шинжаан Уйгурын харваачид болон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийг хамарсан 700 гаруй харваач, 54 баг цэц мэргэнээ сорилоо.

 

Тэмцээнийг:  

- Насанд хүрэгчдийн цуваа харваа

- Багийн харваа

- Ахмадын цуваа харваа

- Хүүхдийн харваа

- Сонирхогчдын харваа

- Эмэгтэй саранбай зэрэг зургаан төрлөөр зохион байгууллаа.

 

Тэмцээний насанд хүрэгчдийн цуваа харвааны төрөлд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороо, Дотоодын цэргийн 805-р ангийн харваач, Спортын мастер Рэнцэнбямбын Батзориг тэргүүлж, Монголын Мөсөн сурын холбооноос улсын мэргэн цол хүртээжээ.

Холбоотой мэдээ