СҮХБААТАР: Дулааны станц барих хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-02-14 13:04:12

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Ирэх дөрвөн жилд Сүхбаатар аймгийн эдийн засгийг тэлж, эрчимтэй хөгжүүлэх 10 төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Тэгвэл энэхүү зорилтын нэг нь ажил хэрэг болох эхлэлээ тавилаа. Тодруулбал, 70 МВт-ын дулааны цахилгаан станцын ажлыг гүйцэтгэх "Гранд зотол энержи" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүсд 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах, холбогдох цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, сайжруулалтыг хэрэгжүүлэх, түүнчлэн орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд аж ахуйн нэгж, боловсролын салбарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадвахжуулах, орон нутгийн оюутнуудад тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дээрх компанитай хамтран ажиллана.

 

Тус дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр 2028 он гэхэд Баруун-Урт сумын цахилгаан, дулаан, уурын хэрэглээг бүрэн хангах юм.

 

Холбоотой мэдээ