ӨМНӨГОВЬ: Нэгдүгээр сарын төсөв 69.1 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-16 10:38:18

Даланзадгад, 2025 он хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь  аймгийн төсвийн орлого 2025 оны нэгдүгээр сард 155.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм.


Тэгвэл энэ хугацаанд 86.5 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөсөн дүнгээс 44.4 хувийн гүйцэтгэлтэй буюу 69.1 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ.


Нийт орлогын 92.6 хувь нь татварын орлого, 7.3 хувь нь татварын бус орлого, 0.1 хувь нь хөрөнгийн орлогоос бүрдсэн байна.


Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Баян-Овоо, Булган, Гурвантэс, Мандал-Овоо, Сэврэй, Ханбогд, Цогт-Овоо сум давуулан биелүүлж, Баяндалай, Номгон, Манлай, Ноён, Ханхонгор, Хүрмэн, Цогтцэций, Даланзадгад 12.8-78.2 хувиар дутуу биелүүлжээ.


Төсвийн байгууллагын зарлага санхүүжилтэд 276.7 тэрбум төгрөгийг төлөвлөж, үүнээс 34.3 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Өмнөговь аймгийн 2025 оны төсвийг 2.3 их наяд төгрөгөөр баталсан юм.

Холбоотой мэдээ