ОХУ Эквадорт вакцины үйлдвэр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2016-10-24 10:50:50

МАНАГУА. /TASS/. ОХУ-ын Эрүүл мэндийн яам вакцин үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа Төв болон Латин Америкийн орнуудад өргөжүүлж, Эквадорт вакцины үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргалаа гэж Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдэв.

“Манай түншүүд Төв Америкт вакцины үйлдвэр байгуулах санал тавьсан. Бид Эквадорт ийм үйлдвэрийг эхний ээлжинд байгуулахаар сонгосон бөгөөд дараа нь бусад орнуудад байгуулна. Вакцины хамтарсан үйлдвэр байгуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөсөн” гэж тэрбээр мэдэгдлээ.

Никарагуад Оросын вакцины үйлдвэр байгуулах ажил өнгөрсөн бямба гарагт Манагуа хотод эхэлжээ. Тус бүс нутагт 150 сая орчим тун томуугийн вакцин дутагдаж байгаа аж. Никарагуад байгуулах вакцины үйлдвэр энэ онд багтаан томуугийн 30 сая тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Нэг сая тун вакцин Никарагуа улсын вакцины хэрэгцээг бүрэн хангах тул үлдсэнийг нь Төв Африкийн бусад орнуудад нийлүүлэх ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ