Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-02-03 06:29:50

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3/МОНЦАМЭ/. 2025 оны хоёрдугаар сарын 3-9-нд болох үйл явдлын тойм

 

Улаанбаатарт:

2 дугаар сарын 3-нд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулна.

2 дугаар сарын 3-нд: “Эдийн засгийн үр ашигтай олон улсын цогц шийдэл” олон улсын бизнес эрхлэгч нарын уулзалт МҮХАҮТ-д болно.

2 дугаар сарын 3-нд: Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм мэдээлэл, статистик мэдээллийн хураангуйг танилцуулна.

2 дугаар сарын 3-нд: “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. 

2 дугаар сарын 3-7-нд: Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг хүлээн авна.

2 дугаар сарын 5-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.

2 дугаар сарын 8-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Пуччини "Тоска" дуурийг тайзнаа толилуулна.

 

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна.

 

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.

 

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

 

 

Орон нутагт:

2 дугаар сарын 3-нд: Завхан аймгийн Улиастай суманд аймгийн аварга шалгаруулах Насанд хүрэгчдийн шатрын тэмцээн эхэлнэ.

2 дугаар сарын 4-нд: Дундговь аймгийн Дэрэн суманд Тэмээний баяр зохион байгуулна.

2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болно.

2 дугаар сарын 7-8-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд “Их говийн тэмээ-2025” наадмыг зохион байгуулна.

 

Хилийн чанадад:

2 дугаар сарын 6-нд: Узбекистан улсад хоёр улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болно.

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэн Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ