Хүнсний үзэсгэлэн, яармаг худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-23 02:00:26

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-үндэсний үйлдвэрлэл” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран  арван үйлдвэрийн газар, хэрэглэгч иргэд, аймгийн удирдах ажилтнууд оролцлоо. Яармагийн гол зорилго нь жижиг, дунд үйлдвэр тус аймагт хэрхэн хөгжиж байна, тэдэнд юу шаардагдаж байна, цаашид юу хийх хэрэгтэй гэдгийг судлахад чиглэгдэв. Саяхан батлагдаж гарсан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт бидний зүгээс 22 заалт оруулсан юм. Өлгийнхөн хүнсний нарийн ногоогоо гаднаас импортоор ирүүлдэг ч тэр нь хүнсний аюулгүйн шаардлагыг бүрэн хангахгүй байна. Иймд газар тариалангийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэн, өвөл зунгүй ногоо тариалж иргэдээ аюулгүй хүнсээр хангах, мах, сүү үйлдвэрлэлтийг дэмжих чиглэлийг баримталсан юм. Үзэсгэлэн худалдааны үеэр 25 төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрийн эзэн Ж.Маржангүл, газар тариалан эрхлэгчдэд бодитой тусламж үзүүлж байгаа АДРА байгууллагын мэргэжилтэн Д.Ертай, «Өлгий жимс» хоршооллын эзэн М.Нурбол, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Н.Айгүл нарын олон хүн санал бодлоо илэрхийллээ.

АДРА Mongolia байгууллагын  мэргэжилтэн Д.Ертай, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр нь 1996 оноос анхны тариалалтын хөтөлбөрөө хэрэгжүүлж үйл ажиллагаагаа эхэлж байв. Хөтөлбөрийн хүрээнд  Баян-Өлгий амжилттай хэрэгжиж, орон нутгийн иргэдийг тэр дундаа эмзэг бүлгийн орлого багатай айл өрхүүдэд газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, бизнэсээ хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэхэд нь тусалсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд иргэд хүнсний ногоо тариалах замаар эрүүл хүнс хэрэглэх, хүнсний хангамжийг сайжруулж өрхийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр төслүүд хэрэгжиж байна. Баян-Өлгий аймагт 600 гаруй өрх хамрагдан, хүнсний ногоо тариалж, орлогоо нэмэгдүүлж байна. Өнөөдөр энэхүү үзэсгэлэн яармагт 30 гаруй иргэн хүнсний ногоогоо борлуулж байна гэв.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ