Өвлийн XXV наадмын тасалбарыг ирэх сарын 6-наас худалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өвлийн 25 дахь удаагийн Олимпын наадам Италийн Милан, Кортина, д‘Ампеццо хотод 2026 оны хоёрдугаар сарын 6-нд эхэлнэ.
Энэхүү Олимпод дэлхийн шилдэг 3500 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Италийн Альпийн үзэсгэлэнт бүс нутагт 20 жилийн дараа Өвлийн олимп эргэн ирж байна. “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадмын тасалбар захиалгын бүртгэл https://tickets.milanocortina2026.org/ вебсайт дээр энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-наас албан ёсоор худалдаж эхлэх ажээ.
“Милан, Кортина-2026” нь түүхэн дэх хүйсийн тэнцвэрийг хамгийн ихээр хадгалсан өвлийн олимпын наадам байх бөгөөд оролцогч тамирчдын 47 хувийг эмэгтэйчүүд эзэлж буйгаараа онцлогтой. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хосын льюж чарга, холимог багийн скелетон чарганы төрөл нэмэгдсэн юм.
Харин өвлийн
паралимпын наадмын тухайд 2026 оны гуравдугаар сарын 6-15-нд зохион байгуулах
бөгөөд 600 гаруй тамирчин
спортын зургаан төрөлд 79
багц медалийн төлөө өрсөлдөх болно. Энэ үеэр өвлийн паралимпын наадмын 50
жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой.