Ливерпүүл, Барселона багууд хасагдах шатанд шууд шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны нэгдүгээр сарын 23 /РИА Новости/. Аваргуудын лигийн үндсэн үе шат дуусахаас нэг тойргийн өмнө 18 баг хасагдах шатны тоглолтод оролцох болзлыг хангаад байна.
Үндсэн үе шатны дүнгээр, 1-ээс 8
дугаар байруудыг эзэлсэн багууд шөвгийн 16-д шууд шалгарах бол 16 баг плей-оффын
шатанд шалгарахын төлөөх шилжилтийн шатанд тоглож, ялсан багууд 1/8-д шалгарах ба хожигдсон багууд
Европын лигт үргэлжлүүлэн өрсөлдөнө.
8 дугаар тойргийн тоглолтууд
эхлэхийн өмнө Английн “Ливерпүүл”, Испанийн “Барселона” хоёр 1/8-ийн шатанд
шууд шалгараад байгаа бол
Английн “Арсенал”, Италийн “Интер” багууд шилжилтийн шатанд нэмэлт тоглолт хийнэ.
Харин "Милан", "Аталанта", "Ювентус" /Итали/,
"Байер", "Бавариа", "Боруссиа" /Германия/,
"Монако", "Лилль", "Брест" /Франц/,
"Атлетико", "Реал" /Испани/, "Астон Вилла" /Англи/,
"Фейенорд" /Нидерланд/, "Селтик" /Шотланд/ багууд хасагдах
шатанд шалгарах нь үндсэндээ тодорхой болжээ.
Харин 9 клуб плей-оффт тоглох
боломжгүй болсноор Европын лигт өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ. Эдгээр баг бол "Штурм",
"Зальцбург" /Австри/, "Болониа" /Итали/, "Спарта"
/Чех/, "Лейпциг" /Герман/, "Жирона" /Испани/, "Црвена
Звезда" /Серб/, "Слован" /Словак/, "Янг Бойз" /Швейцар/
юм.
Аваргуудын лигийн тэмцээний
үндсэн үе шатны сүүлчийн 8 дугаар тойргийн бүх 18 тоглолт 29-нээс 30-нд
шилжих шөнө Улаанбаатарын цагаар 04 цагт нэгэн зэрэг явагдана.