СЭЛЭНГЭ: Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -34-39 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-22 16:06:55

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 24-ний өдөр, 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар цас орж шуурна.

 

Нэгдүгээр сарын 22-ны 20.00 цагаас 23-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -24-29 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур шөнөдөө -26-28 градус, өдөртөө -15-17 градус хүйтэн байна.

 

Нэгдүгээр сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-ний өдөр, 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар цас орж шуурна.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр байна.

 

Холбоотой мэдээ