ХОВД: Чандмань сумын 100 жилийн ойн баяр наймдугаар сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн Чандмань сумыг
үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Чандмань сумынхан 100 жилийн ойн баяраа 2025 оны 8 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэхээр төлөвлөжээ.
Чандмань
сум 3000 гаруй хүн амтай. Тус сумын
иргэд хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлсээрээ орон нутагтаа манлайлж байна.
Мөн Чандмань сум мал сүргийнхээ тоо
толгойгоор аймагтаа хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж буй.
Тус сум Ховд аймгийн төвөөс
160 км зайд орших ба нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь тусгай
хамгаалалттай. Дөргөн, Хар ус нуур, Жаргалант, Бумбат хайрхан уул зэрэг
үзэсгэлэнт газруудаар хүрээлэгдсэн юм.