АРХАНГАЙ: БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”, Архангай аймгийн улаан загалмайн хороо хамтран орон нутагт хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах гурван талт гэрээг нэгдүгээр сарын 10-нд байгууллаа.
БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд Эрдэнэбулган сумын иргэдэд “Эмнэлгийн үнэгүй үзлэг, зөвлөгөө” хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах түүнчлэн “Эрүүл шүд Архангай” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний сургалт солилцоог хийхэд хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.