Өвөлжилтийн бэлтгэл хангалтгүй хийсэн сумдад хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-21 21:08:46

Булган аймгийн 2016 - 2017 оны өвөлжилтын бэлтгэл ажил 85 хувьтай хангагдаад байна. Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 96 хувь, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 50 хувь, худгийн бэлэн байдал 90 хувь, малын усан хангамж 92 хувь, малчин өрхийн хашааны бууцны хангамж 95,6 хувь, малчин өрхүүдийн бэлтгэл 94 хувиар хангагджээ.

Баян-Агт, Бүрэгхангай, Тэшиг, Хангал сумд өвөлжилтийн бэлтгэлээ 92-97 хувьтай хангаад байгаа бол Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Сайхан сумд 66-71 хувь буюу хангалтгүй бэлдсэн гэж үзээд байна. Сэлэнгэ сум аюулгүйн нөөцөө огт бэлдээгүй. Эдгээр сумдад хариуцлага тооцохоор шийдвэрлэж байгааг аймгийн ХХАА- н газрын мэргэжилтэн мэдээллээ.

Булган аймагт 2016-2017 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8,8 мянган малчин өрхөд урьдчилсан байдлаар 3,5 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.

                                                                                                                                     П.Батням 

Холбоотой мэдээ