Манай улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдоод 29 жил болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-17 09:06:44

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоны 29 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Тэртээ 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй. Гэсэн ч нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд нь газрын болон үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлээд байна. Үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байгааг ЦХИХХЯ мэдээлжээ.


Монгол орны алслагдсан багийн 100 цэгт энэ онд сүлжээ оруулахаар төлөвлөж байна. Мөн 5G сүлжээг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж. 


Холбоотой мэдээ