Хувийн автобус компаниуд ажил хаялтаа зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-09 11:55:46

Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр” компани хамтран мэдээлэл хийв.

Нийтийн тээврийн газар болон автобус компаниуд ойлголцолд хүрснээр өнөөдрөөс эхлэн хувийн автобус компаниуд хэвийн горимоор ажиллах болсныг мэдэгдлээ. 

Тус компаниуд “Улаанбаатар смарт карт” компани орлогыг дутуу хуваарилж байгаа учраас алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон хэмээн энэ сарын 7-ноос эхлэн түр зогсолт хийгээд байсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ