Сүрэг чоно мал руу дайрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-21 16:15:15

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнөгол багийн мал руу сүрэг чоно дайрав.

Зуу гаруй хонийг араатнууд хүйс тэмтрээд эхлэхэд малчин П.Мөнхбаяр буу бариад дөрвийг нь хороож, нэгийг нь шархдуулахад бусад нь зугатсан байна.

Харин дээрээс тогтоосон хяналтын тооноос илүү чоныг хороовол хариуцлага хүлээх хуультай тул одоо Буянт сумын дарга нар П.Мөнхбаярыг шийтгэх үү, шагнах уу гэсэн асуудал дээр тулаад байна.

Чоно агнах зөвшөөрлийг засаг дарга өгдөг бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд нийт 50  чоно агнах зөбвшөөрөлтэй гэнэ. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ