Марихуаны хэрэглээг хуулиар зөвшөөрөхийг америкчуудын 60 хувь нь дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-10-20 14:04:55

ВАШИНГТОН. Марихуаны хэрэглээг хууль ёсоор зөвшөөрөх нь зүйтэй юү гэсэн асуулт бүхий судалгааг америкчуудын дунд явуулахад судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь "зүйтэй" гэж дэмжсэн байна. Энэ нь сүүлийн 47 жилд байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд 2005 онд явуулсан ийм төрлийн судалгааны дүнтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо юм гэж судалгааны “Gallup” компани мэдэгдлээ.

Марихуаны хэрэглээг хууль ёсоор зөвшөөрөх нь зүйтэй гэсэн хандлага хүмүүсийн нас хүйс, арьсны өнгө, улс төрийн үзэл бодлоос үл хамааран нэмэгдсэн болохыг судалгаанд дурджээ. Уг судалгаанд 1017 насанд хүрэгчдийг оролцуулж, тэднээс "чи марихуан татдаг уу? Марихуаныг хуулийн дагуу хэрэглэхийг зөвшөөрөөсэй гэж хүсдэг үү?" гэж асуусан байна.

Тус компани санал асуулгыг 1969 оноос хойш явуулж ирсэн бөгөөд тухайн үед марихуаны хэрэглээг хууль ёсоор зөвшөөрөхийг иргэдийн дөнгөж 12 хувь нь дэмждэг байжээ.

Харин энэ хандлага 1977 онд 28 хувьд хүрч өссөн боловч 1980 онд 25 хувь болж буурсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ