Н.Айшолпан охиныг энэ оны эрэлхэг эмэгтэйгээр нэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-20 13:06:59

Америкийн “Harper's Bazaar” сэтгүүлээс бүргэдчин Н.Айшолпанийг 2016 оны "Эрэлхэг эмэгтэй"- жагсаалтад бичсэн байна.

Тус сэтгүүлээс жил бүр "Women who dare" буюу "Эрэлхэг эмэгтэй" гэсэн тусгай дугаар гаргадаг бөгөөд энэ жилийн жагсаалтад Н.Айшолпан охиноос гадна АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Холливудын алдарт жүжигчин Ума Турман зэрэг олон алдартан багтжээ.

Н.Айшолпан охин Британийн BBC агентлагийн гэрэл зурагчны дуранд өртөж, баримтат киноны гол дүрийг бүтээж, Холлиувуудад хөл тавьсан билээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ