Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг урамшуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Францын Лион хотод өнгөрсөн есдүгээр сард болсон “Дэлхийн ур чадварын тэмцээн 2024”-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон суралцагчид мэргэжлийн долоон төрөлд өрсөлдөн дунджаар 692.57 оноо авчээ.
Улмаар 69 орноос 26-д эрэмбэлэгдэн, өмнөх амжилтаа 13.86 оноогоор ахиулсан байна. Тэднээс 700 онооны босго давж “Medalion excellence”-ийн болзол хангасан гагнуурын төрлийн оролцогч Б.Чухал, CNC токарийн төрлийн оролцогч А.Нямбаяр нарт өчигдөр шагналыг нь гардуулжээ. Тэднийг тус бүрд нь 1.5 сая, эксперт багш нарыг 2.5 сая төгрөгөөр урамшуулж байна.
Улмаар “Дэлхийн ур чадвар Монгол” байгууллагаас 2026 онд Хятадын Шанхайд зохион байгуулах дэлхийн ур чадварын тэмцээний буухиаг албан ёсоор эхлүүлж, тугаа гардан авсан байна.