Х.Энхмандахын тав дахь тулаан маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-05 15:43:17

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын рингэнд дөрвөн тулаан хийхдээ бүгдэд нь ялсан олон улсын хэмжээний мастер Х.Энхмандах ээлжит тулаандаа бэлэн болжээ.


Тэрбээр маргааш Улаанбаатарын цагаар 11:00 цагт мэргэжлийн боксын тав дахь тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч нь Америкийн боксчин, 31 настай Карлон Жонсон байх юм. Тэр мэргэжлийн боксын рингэнд хоёр тулаан хийхдээ нэг ялагдаж, нэг тэнцсэн байна.


Мэргэжлийн бокст хүч сориод нэг жил гаруй болсон Х.Энхмандах анхны тулаанаа 2023 оны наймдугаар сард хийж, ялсан юм. Тэгвэл хамгийн сүүлд өнгөрсөн сарын есдүгээр сард Мексикийн тамирчны буулган авчээ.


Түүний хувьд энэ тулаанд ялбал он гараад томоохон тулаанд оролцож, эхний бүсний төлөө тулалдах эрх авах магадлалтайг мэргэжилтнүүд онцлов.

Холбоотой мэдээ