ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар цочир хүйтэрч цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-05 16:47:54

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар 12 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд эрс хүйтэрч цасаар шуурахыг анхаарууллаа.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн төвийн болон зүүн сумдын нутгаар энэ сарын 6-нд цас орж, Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч ширүүснэ.


Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө -19-24 градус, өдөртөө -5-10 градус хүрч хvйтрэх тул малчид, тээвэрчид, иргэд хол ойрын замд зорчихдоо аюулгvй байдлаа хангах, малаа хол бэлчээхгүй байх талаар урьдчилан сэргийлж, осгох, төөрөх, хөлдөх аюулаас өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ