ӨНӨӨДӨР: Цахим гэмт хэргийн нөхцөл байдлыг мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-05 07:13:08

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5. /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:


9:00 цагт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулах “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид”-ийн Олон Улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны Их танхимд болно.

9:00-12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хурал Төрийн ордны 2 давхрын Сүхбаатар танхимд болно.

09:30 цагт: Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно. Утас: 8060-9070.

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, н.Ариунтуул нарын гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно. 

10:00 цагт: Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэдээлнэ. Утас: 8989-2022.

11:00 цагт: Хайлааст дахь 49-р сургуульд: Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ. Утас: 9974-9024.

13:00 цагт: ХААИС-д: “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудал” хуралтай. Утас: 8802-3300.

14:00-15:00 цагт: МУБИС-ийн номын санд: Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэйшнл” байгууллагаас зохион байгуулж буй  “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 8822-5332.

14:00 цагт: "Монгол ба Тува: Түүх орчин үеийн асуудлууд" эрдэм шинжилгээний хурал ОУСХ-ийн хурлын танхимд болно. Хуралд Монгол болон ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын судлаачид оролцоно. Хурлын үеэр С.Р.Минцловын "Нууц даалгавар: Урианхай руу хийсэн аялал" номын нээлт болно. Утас: 96639787

15:00 цагт: Нийслэлийн шүүхийн байр, “Хишиг төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн клубын уулзалтыг “Нутгийн шийдэл” ТББ-аас зохион байгуулна.

16:00 цагт: Уран зургийн галерейд: МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub", Голомт банк хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалт болно. Утас: 8810-7869.

-СТО-нд: Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 


Холбоотой мэдээ